COVID-19

Саудын Араб гуравдугаар сард хилээ нээнэ

Коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон Саудын Араб ирэх гуравдугаар сарын сүүлчээр хилээ нээхээ мэдэгдлээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар энэ оны гуравдугаар сарын 31-нд агаар, газар, усан хилээ нээж, гаднын иргэдийг хүлээн авч, оршин суугчдаа ч хил давахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд тус улс  олон улстай агаарын тээврээ зогсоож, усан болон хуурай газрын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээ ч  хаах шийдвэр гаргасан  билээ. Цар тахлын нөхцөл байдал хэрхэхээс хамаараад энэ сарын эхээр тэд хилээ нээх талаар төлөвлөж байсан ч хориогоо гуравдугаар сар дуустал сунгахаар болжээ.

Саудын Арабт коронавирусийн халдвар авсан нийт 363 мянган тохиолдол илэрснээс 6282 хүн нас бараад байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт халдвар эрчимтэй тархаж буй.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet