COVID-19

Хатан хаан II Элизабет коронавирусийн вакцин хийлгэжээ

Их Британийн Хатан хаан II Элизабет болон түүний нөхөр Эдинбургийн гүн Филипп нар коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ.

Өдгөө 94 настай Хатан хаан, 99 настай ханхүү Филипп нар Винзорын шилтгээндээ байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш  үйлчилгээний албаны ажилтнуудыг цомхотгожээ. Түүнээс гадна Хатан хаан өнгөрсөн оны гуравдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд олон нийтийн арга хэмжээнд нэг ч удаа оролцоогүй бөгөөд аравдугаар сард нэг удаа, мөн арванхоёрдугаар сард Зул сарын баярын өмнөхөн олны өмнө гарсан юм.

Их Британид вакцинжуулалт эхэлсэн энэ үед Хатан хаан, түүний гэр бүлийнхэн яагаад үүнд хамрагдахгүй байгааг иргэд сонирхож байсан билээ. Одоогоор тус улсын 1.5 сая иргэн вакцин хийлгээд байгаа бөгөөд тэдний олонх нь өндөр настнууд, эмнэлгийн ажилтан, эмч нар байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet