ДЭЛХИЙН МЭДЭЭ

Энэтхэгт эмнэлэгт гал гарч, 10 нярай энджээ

Энэтхэг Улсын Махараштра мужийн Бхандара хотын эмнэлэгт гал гарч, 1-3 сартай 10 нярай хүүхэд эндсэн тухай NDTV суваг мэдээлжээ. Түймэр шөнө, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт гарсан бөгөөд долоон хүүхдийн амийг гал түймэртэй тэмцэх албаныхан аварч чадсан байна. Хотын цахилгаан түгээх сүлжээний мэдэгдэж буйгаар, тэнд богино холболт байнга үүсдэг, энэ удаагийн галын шалтгаантай үүнтэй холбоотой байж магадгүй гэнэ.

Эмгэнэлт явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүүхдүүдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, сэтгэл шимшрүүлсэн хэрэг гарсанд гүнээ харамсаж байгаагаа мэдэгдлээ.

Ташрамд, Энэтхэгт коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг энэ сарын 16-наас эхлүүлэхээр төлөвлөж нэн түрүүнд эмнэлгийн 30 сая ажилтан, эмчийг хамруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet