Богд хааны ордон музейн зүгээс үзэгчдээ зориулан жил бүр олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг уламжлалтай. Энэ удаад "Хааны ордны намар" уламжлалт нээлттэй өдрүүд энэ сарын 16 өдрийг хүртэл зохион байгуулагдах юм байна. Мөн нээлттэй өдрүүдийн хүрээнд “Хааны ордны зоог” асарт зоог барих уламжлалын тухай танилцуулга хийж, зоог барих үйл ажиллагааг зохион байгуулах аж.      

Нээлттэй өдрүүдийн үйл ажиллагаанд МҮУИТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Батцэцэглэн, “Соёмбо” чуулгын гоцлол дуучин МУСТА Э.Болормаа, дуучин МУСТА Б.Шинэбаяр, хөөмийч МУСТА А.Ундармаа, Реппер Mo'G, нарын уран бүтээлчид оролцох юм байна.

Мөн Богд хааны ордон музейг зорин ирж байгаа үзэгчдээ зориулан тасалбарын үнийн дүндээ өөрчлөлт оруулсан байна. Энэ сарын 13-16-нд музей үзэх тасалбарыг гэр бүлд нэг тасалбар буюу 50-75% чөлөөлнө. Насанд хүрсэн үзэгчийн 2 үзэгч бүрийн нэг нь үнэгүй буюу 50% чөлөөлөгдсөн. Харин өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 100% үнэ төлбөргүй үзэх юм байна.

#“Хааны ордны намар-2022” нээлттэй өдрүүд эхэллээ,