COVID-19

Нийслэл дэх батлагдсан 571 тохиолдлын ойрын хавьтал 2706 хүн, дам хавьтал болсон 20.879 хүн байна

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

Энэ сарын 8 буюу өнөөдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 14.260 хүн хамрагдсан гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 49 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 21 багт нийт 262 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 438.130 хүнийг шинжилгээнд хамруулснаас 366.187 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.272 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 571, ойрын хавьтал 2706, дам хавьтал 20.879 хүн байгаа аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet