Оросын пуужингийн довтолгооноос болж цахилгаан тасалдах нөхцөл үүссэн тул иргэдийг пүрэв гарагийн өглөөний 07:00 цаг гэхэд бүх зүйлээ цэнэглэхийг Украины үндэсний эрчим хүчний компани уриалав.

Эрчим хүчний станцууд аравдугаар сарын 10-аас хойш олон тооны цохилтод өртсөн бөгөөд өчигдөр дахин Оросын пуужингийн довтолгоонд өртсөн байна.

Сүлжээний оператор “Укренерго” пүрэв гарагт улс даяар дөрвөн цаг хүртэл хугацаагаар цахилгаан тасарна гэж анхааруулав.

Үүнд бэлтгэлтэй байхын тулд гар утас, зөөврийн эрчим хүчний нөөцлүүр (power bank), гар чийдэн, батарей зэргийг цэнэглэх шаардлагатай гэжээ.

Мөн тус байгууллага Украины ард иргэдэд хандан ус, дулаан оймс, хөнжил нөөцлөхийг уриалсан байна.

Хязгаарлалтыг “Украин даяар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд зохион байгуулна” гэж “Укренерго” олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд, тодорхой мэдээлэл авахын тулд бүс нутгийн сүлжээний операторуудын цахим хаягт хандахыг иргэдэд зөвлөжээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины цахилгаан станцуудын 30 хувь нь Оросын агаарын цохилтод өртсөний улмаас эвдэрсэн гэж өмнө нь мэдэгдэж байв.

Оросын хүчин өнгөрсөн 10 хоногийн хугацаанд түрэмгийлэл эхэлснээс хойших бүх үетэй харьцуулахад Украины эрчим хүчний байгууламжуудад илүү олон удаа халдлага үйлдсэн байна.

Нийслэл Киев болон Украины олон бүс нутагт цахилгаан эрчим хүч аль хэдийн тасалдаад байгаа ба Оросын пуужингууд Украин даяар, тэр дундаа тулааны талбараас хол зайд орших баруун зүгийн Львов зэрэг хотуудын дэд бүтцийг сүйтгэжээ.

“Укренерго” цаг агаар хүйтрэхээр цахилгаан хязгаарлалтын давтамж нэмэгдэж болзошгүй гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Украины дайн,