Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх Оросын оролдлогыг буруушааж, НҮБ-д Оросын эсрэг санал өгсөн Мадагаскарын Гадаад хэргийн сайдыг ерөнхийлөгч нь огцруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблей олонхын саналаар Украины дөрвөн бүс нутгийг хууль бусаар өөртөө нэгтгэхийг оролдсон Оросын үйлдлийг буруушаагаад, бүх улс орнуудыг энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан билээ.

Ерөнхий Ассамблейн 193 гишүүний 143 нь Украины бүрэн эрх, тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд дахин баталгаажуулсан тогтоолыг дэмжсэн юм.

Тэгвэл Мадагаскарын ГХЯ-ны сайд Ричард Рандриамандратог тогтоолыг дэмжсэн шалтгаанаар огцруулсан гэж Ерөнхийлөгч Андрий Ражоелинагийн Тамгын газрын хоёр эх сурвалж “Reuters”-т мэдээлсэн байна.

Орос Украинд халдан довтолсны дараа Африкийн олон орон дипломат харилцааны хувьд хавчигдмал байдалд орсон бөгөөд дайны аль нэг талыг дэмжихээс үндсэндээ зайлсхийсээр ирсэн.

Мадагаскарын засгийн газар энэ асуудлаар төвийг сахисан байр суурь баримтлахаа мэдэгдэж байсан ба өнгөрсөн долоо хоног хүртэл Украины хямралтай холбоотой тогтоолын янз бүрийн санал хураалтад үргэлж түдгэлзсэн санал өгч байв.

Өнгөрсөн долоо хоногт болсон санал хураалтад түдгэлзсэн 35 орны 18 нь Африкийн орнууд бол Орос, Беларусь, Хойд Солонгос, Сири, Никарагуа улсууд уг тогтоолын эсрэг санал өгсөн.

Эх сурвалж: Reuters