Live
COVID-19

“БГД-т нэг орцны зургаан хүнээс халдвар илэрсэн”

БГД-т үүссэн нөхцөл байдлын хувьд 6 дугаар хороонд байрлах байрны нэг орцны зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрбээр “Тус хорооны 65, 43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлын байдал үүссэн учраас тус дүүргийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Зургаан хүний нэг нь ИНЕГ-ын ажилтан байсан учраас Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж эхэлсэн” гэсэн юм.

ДүүрэгХорооТохиолдол
1БГД1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 20, 2582
2БЗД1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27330
3СБД1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 1933
4СХД1, 2, 5, 7, 8, 9, 13, 16, 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 29, 30, 31, 36, 3850
5ХУД4, 10, 14, 16, 18, 20, 2145
6ЧД6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 1928
7БНД41
8НД32

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet