ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жэк Магийн “сураг” гарч, “Алибаба”-гийн хувьцаа өсөв

БНХАУ-ын интернэт худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жэк Ма олны өмнө гарч ирэлгүй удсан нь түүнийг эх орноосоо гарахыг хориглосон зэрэг олон таамаглал дагуулж буй. Харин тэрбээр сураггүй алга болоогүй, Жэжянь мужийн Ханжөү хот дахь компанийнхаа төв байранд байрлаж байж магадгүйг “Business Insider” мэдээлж, үүний дараа “Алибаба”-гийн хувьцааны ханш таван хувиар өссөн байна. CNBC телевизийн сэтгүүлч Дэвид Фабер “Жэк Ма сураггүй болоогүй. Тэрбээр Ханжөү хот дахь компанийнхаа байранд нуугдаж байгаа гэдгийг би хэлж чадах байна” гэж онцолжээ.

Жэк Ма инновацийг зохицуулах системийг шүүмжилснийхээ дараа “сураг алдарч”, “Africa’s Business Heroes” тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээс учир битүүлгээр хасагдсанаар барахгүй твиттер сүлжээнд өнгөрсөн аравдугаар сарын 10-наас хойш ямар нэгэн зүйл нийтэлсэнгүй. Мөн түүний үндэслэсэн финтекийн “Ант” группийн IPO хойшилж, “Алибаба” компанийг Хятадын Монополийн эсрэг газраас шалгаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: CNBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet