COVID-19

Коронавирусийн шинэ төрөл 40 гаруй оронд тархжээ

Их Британид анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан шинэ төрөл тус улсаас гадна 40 гаруй оронд тархаад байгааг ДЭМБ мэдээлжээ. Өнгөрсөн аравдугаар сард анх илэрсэн шинэ төрөл өмнөхөөсөө илүү хурдан тархдаг талаар мэргэжилтнүүд онцолж буй.

Түүнчлэн Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусийн бас нэгэн өөр төрөл энэ сарын 5-ны байдлаар долоон оронд гараад байна. Ингэснээр дэлхийн 191 орны 83 сая гаруй иргэн “Ковид-19”-ийн халдвар авснаас 1.8 сая хүн нас баржээ. Харин сүүлийн долоо хоногийн дотор 76 мянган коронавирусийн улмаас амиа алдаад байгааг тус байгууллага мэдэгдсэн юм.

Коронавирусийн халдварыг тархалтыг хамгийн түрүүнд хумьсан гэгдэж буй БНХАУ-д ч өвчний тохиолдлууд гарч, Бээжинтэй залгаа Хэбэй мужийн Шижиажуан хотын оршин суугчдыг бүх нийтийн оношилгоонд хамруулж эхэлсэн аж.

Мөн Японы Токио, Канагава, Сайтама  болон Тиба мужид хөл хорио тогтоож, нийтийн хоолны газрууд зэрэг үйлчилгээний байгууллагын ажиллах цагийг хязгаарлалаа.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet