COVID-19

Баянгол дүүргийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалт хийлээ

Баянгол дүүргийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулж байна.

Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах аж.

Хязгаарлалт тогтоосон 5, 6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой гэж Баянгол Дүүргийн Шуурхай Штабаас мэдээллээ.

БУСАД ДҮҮРЭГТАЖИЛЛАЖ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ:

  • Баянзүрх дүүрэг: -142-сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
  • Баянгол дүүрэг: -13 дугаар сургууль.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet