АНУ Оросын нисгэгчгүй онгоц болон далавчит пуужингийн довтолгооноос хамгаалахад нь туслах зорилгоор Украинд хуучин “HAWK” агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийг нийлүүлэх талаар хэлэлцэж байна гэж хоёр эх сурвалж “Reuters”-т мэдээлжээ.

Өмнө нь АНУ “HAWK” сөнөөгч пуужингаас жижиг, богино зайн агаарын довтолгооноос хамгаалах систем болох “Stinger” пуужингийн системийг Украин руу илгээж байсан.

Байдены засаг захиргаа Вьетнамын үеийн технологид суурилсан “HAWK” төхөөрөмжийг Украинд нийлүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн зарцуулах эрх мэдэл (PDA)-ийг ашиглана гэв. Ингэснээр төхөөрөмжийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр хурдан шилжүүлэх боломжтой болох юм.

Одоогоор АНУ хэчнээн тооны “HAWK” систем болон пуужинг Украин руу илгээх гэж байгаа нь тодорхойгүй байна. Цагаан ордон энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

“HAWK” систем нь “Raytheon Technologies” компанийн “PATRIOT” пуужингийн довтолгооноос хамгаалах системийн өмнөх загвар бөгөөд “PATRIOT”-ыг Украинд нийлүүлэх талаар одоогоор хэлэлцээгүй гэж эх сурвалжууд хэлж байна.

Энэ сарын эхээр Орос Украинд пуужингийн хүчтэй цохилт өгсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан Вашингтоноос Киевт дэвшилтэт агаарын систем нийлүүлнэ гэж амлаж байв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Испани улс дөрвөн “HAWK” хөөргөгч илгээх бодолтой байгаа тухай мэдэгдсэн.

Нэг эх сурвалжийн хэлснээр хөөргөгч төхөөрөмжүүдийг олон арван жилийн турш хадгалсан тул хэвийн ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд АНУ эхлээд “HAWK” системд зориулсан сөнөөгч пуужингуудыг Украин руу илгээж магадгүй байна.

“HAWK”-ийг Украин руу илгээх асуудлыг энэ долоо хоногийн сүүлээр эцэслэн шийдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

#HAWK, #АНУ, #УКраин,