ДЭЛХИЙН МЭДЭЭ

Конгрессын байранд болсон эсэргүүцлийн үеэр 20 орчим хүнийг баривчилж, нэг хүн амиа алджээ

АНУ-ын Конгрессын байранд болсон эмх замбараагүй байдлын үеэр Капитолийн цагдаагийн ажилтнууд 20 орчим хүнийг саатуулжээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Вашингтоны Капитолийн толгод дээр байрлах Конгрессын байр руу нэвтэрч үймээн, самуун үүсгэсэн байна. Учир нь тус улсын дээд, доод хоёр танхимын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Жо Байдены ялалтыг албан ёсоор батлах ёстой байсан юм.

Тодруулбал, Даваа гарагт АНУ-ын шинэ конгресс тангарагаа өргөсөн. Шинэ конгресс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жозеф Байдены ялалтыг албан ёсоор батлахаар өчигдөр анхны нэгдсэн чуулганаа хуралдуулах байсан юм.

Трампын мэдэгдлийн дараа түүнийг дэмжигч хэдэн зуун мянган хүн Конгрессын байрын өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар зарим нь Конгрессын байр руу дайран орсон байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас нэг эмэгтэй амиа алджээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet