COVID-19

ДЭМБ: Уханийг зорьсон мэргэжилтнүүдийг визний асуудалтай гэх шалтгаанаар хил нэвтрүүлсэнгүй

Коронавирусийн үүсэл гарлыг тодруулах, энэ талаар судлахаар БНХАУ-ыг зорьсон хоёр мэргэжилтнийг визний асуудлын улмаас Бээжин хилээрээ нэвтрүүлээгүйг ДЭМБ-аас мэдэгдлээ.

Өнгөрсөн 2019 оны сүүлчээр коронавирусийн халдвар анх илэрсэн Хубэй мужийн Ухань хотод тэд ажиллах байсан юм. Мэргэжилтнүүдийг аваачиж, коронавирусийн халдвар чухам юунаас, хэрхэн тархсаныг судлах асуудлыг ДЭМБ Хятадын эрх баригчидтай олон сарын турш хэлэлцэж, өнгөрсөн арванхоёрдугаар сард тохиролцсон. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебреисусын хэлж буйгаар, Уханийг зорьсон хоёр мэргэжилтний нэгийг буцааж, нөгөө нь одоо гуравдагч оронд байгаа аж.

Коронавирус анх хэрхэн, ямар замаар хүнд халдварласан талаар эрдэмтэд олон таамаг дэвшүүлж байна. 2019 оны сүүлчээр Ухань хотын амьтны зах дээрээс анх халдвар гарсан гэж хэвлэлүүдэд мэдээлж байв. Хүнсэнд хэрэглэдэг олон төрлийн амьтнаас гадна панголиныг тус зах дээр худалддаг байсан нь энэ амьтнаас коронавирусийн халдвар тархсан гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн. Мөн сарьсан багваахайнаас коронавирус хүнд халдсан гэж үзэх нь ч бий. Түүнээс гадна Хятадын лабораторид хадгалагдаж байсан вирус алдагдсан гэсэн таамаглалыг дэвшүүлдэг.

Үүний сацуу БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвар нэгэн зэрэг хэд хэдэн өөр газарт голомтлон тархсан байх магадлалтай гэж хамгийн сүүлд мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet