Live
COVID-19

Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, 119 шуурхай утсанд хандаарай

Коронавирусийн халдвар авсан иргэдийг судлахад 20-иос доош насныхан харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Харин нас ахих тусам өвчлөлийн шинж тэмдэг хүндэрч байгаа тохиолдол ажиглагдаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Манай улсад коронавариусийн халдвараар өвчилсөн 50 болон 60-аас дээш насныхан нэн хүнд болон хүнд хэлбэрээр өвчлөх байдал ажиглагдаж байгаа аж. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаанаас харахад өвчилсөн иргэдэд хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг түгээмэл илэрчээ.

Тиймээс иргэд дээрх сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эмнэлэгт очихоос зайлсхийж, гэртээ болон байгаа газраа өөрийгөө тусгаарлан шууд 119 шуурхай утсанд хандаж зөвлөгөө авах, хэрхэн шинжилгээ өгөх, ямар арга хэмжээ авах заавар, зөвлөмжийг аваарай гэж ЭМЯ-наас анхаарууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet