Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулж буй цэргийн сургуулилалтаа зогсоохгүй бол АНУ-ын эсрэг “хүчтэй арга хэмжээ авна” гэж Хойд Солонгос улс анхааруулжээ.

Даваа гарагт АНУ болон Өмнөд Солонгос улс агаарын цэргийн хүчний хамтарсан томоохон сургуулилалтынхаа нэгийг эхлүүлсэн бөгөөд баасан гарагт дуусах юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт янз бүрийн сургуулилалтуудын хариуд хэд хэдэн пуужин харвасан Хойд Солонгос улсын Гадаад хэргийн яам “АНУ цэргийн ноцтой өдөөн хатгалгаа үргэлжлүүлсээр байвал илүү хүчтэй хариу арга хэмжээ авах талаар бодолцох болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Хэрэв [Вашингтон] өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхолд үл нийцэх аливаа ноцтой алхмыг хүсэхгүй байгаа бол ашиггүй, үр дүнгүй цэргийн сургуулилалтаа даруй зогсоох хэрэгтэй. Үгүй ​​бол гарч болох бүх үр дагаврын хариуцлагыг үүрэх хэрэгтэй” гэж хатуу мэдэгджээ.

“Vigilant Storm” нэртэй цэргийн сургуулилалтад 240 орчим байлдааны нисэх онгоц оролцож байгаа аж.

Аравдугаар сарын эхээр Вашингтон цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “USS Ronald Reagan”-ыг тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцуулах зорилгоор Солонгосын хойгийн ойролцоо байрлуулсан нь Умардад анхааруулга өгөх зорилготой хэмээн олон нийт үзэж байсан.

Сөүл мөн үүнийг “Хойд Солонгосын аливаа өдөөн хатгалгад Өмнөд Солонгос-АНУ-ын эвсэл хатуу хариу өгөхөд бэлэн” гэдгийг харуулах зорилготой гэж тайлбарлаж байв.

АНУ, Өмнөд Солонгос болон түүний холбоотон орнууд Пхеньяныг 2017 оноос хойш анх удаа цөмийн туршилтаа үргэлжлүүлэхээр бэлтгэж байна гэж үзэж байгаа.

Есдүгээр сард Ким Жон Ун өөрийн улсаа цөмийн гүрэн хэмээн зарлаж, цөмийн зэвсгийг урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах тухай хуулиудыг шинэчилсэн. Өмнө нь зөвхөн ямар нэг халдлагын хариуд цөмийн зэвсэг ашиглах боломжтой байсан юм.

Хойд Солонгос мөн энэ онд пуужин харвах давтамжаа нэмэгдүүлээд байгаа. Одоогийн байдлаар 40 гаруй удаа пуужин харвасан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос,