НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

“Яндангаа хөөлье” аян үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ны инженер ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудын албан хаагчдад сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. Мөн уг аянд идэвхитэй оролцож, орчны бохирдлыг бууруулж, иргэдийг угаарын хийн хордлогоос хамгаалах ажилд санаачлагатай оролцохыг уриаллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet