ДЭЛХИЙН МЭДЭЭ

Иран уран баяжуулах хөтөлбөрөө сэргээжээ

Ираны эрх баригчид ураныг 20 хувь хүртэл баяжуулах хөтөлбөрөө сэргээсэн тухай орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Тус улсын Кум хотоос холгүй орших Фордогийн цөмийн цогцолборт энэхүү ажиллагааг сэргээж буй аж. Энэ нь Ираны цөмийн хөтөлбөрийн зургаан талт гэрээг зөрчиж байгаа хэрэг гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг үзэж байна.

АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман улс Тегерантай хийсэн зургаан талт гэрээнээс Вашингтон 2018 онд гарч, Ираны эсрэг хоригоо чангатгасан билээ. Үүний дараа Иран мөн цөмийн хэлэлцээрээс гарч буйгаа мэдэгдсэн юм. 2015 онд байгуулсан уг гэрээгээр Ираныг энхийн зорилгоор, эрчим хүч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулан ураныг дөрвөн хувь хүртэл баяжуулахыг зөвшөөрч, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд цөмийн цогцолборт шалгалт хийж байхаар заасан байв.

Харин 2020 оны арваннэгдүгээр сард Ираны цөмийн хөтөлбөрийг үндэслэгчдийн нэг гэгддэг эрдэмтэн Мохсен Фахризадегийн амийг хөнөөсөн хэрэг гарч, төдөлгүй Тегеран НҮБ-ын мэргэжилтнүүдийг цөмийн цогцолбортоо нэвтрүүлэхийг хориглосон хууль баталжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet