ДЭЛХИЙН МЭДЭЭ

“China Huarong” компанийн захирал асанд цаазаар авах ял оноов

БНХАУ-ын төрийн өмчит “China Huarong Asset Management” компанийн тэргүүн асан, намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Лай Сяоминьд авлига, хээл хахууль авсан, албан тушаалаа ёс бусаар ашигласан хэргээр цаазаар авах ял оноосон байна. Тяньжин хотын шүүхийн энэ шийдвэрийн талаар “Global Times” мэдээлжээ.

2018 онд Хятадын Коммунист намын төв хорооны Ёс зүй, сахилгын хорооны шалгалтаар түүнийг эрх мэдлээ ашиглан тодорхой албан тушаалтанд нөлөөлсөн, төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн, нийтийн хөрөнгөөс завшсан, тансаг дайллага зохион байгуулж, аялсан зэрэг зөрчил гаргасны улмаас намаас хөөж, албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Өдгөө 59 настай Лай Сяоминь 1983 онд Хятадын Ардын банкнаас ажлынхаа гарааг эхэлж, 2009 оноос “China Huarong” компанид ажиллан, улмаар захирлын албан тушаалыг хаших болсон, Коммунист намын нөлөө бүхий зүтгэлтнүүдийн нэг гэгдэж байв.

Эх сурвалж: South China Morning Post

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet