ДЭЛХИЙН МЭДЭЭ

Таамаглал: Америк “хуваагдаж” магадгүй

Нью-Йоркт төвтэй, консалтингийн үйлчилгээ үзүүлдэг “Eurasia Group” компаниас энэ онд олон улсын улс төр, эдийн засаг, нийгэмд учирч болзошгүй томоохон эрсдлүүдийн талаарх таамаглал гаргажээ.

Эрсдлийн жагсаалтыг АНУ-ын Төрийн тэргүүний суудалд Жо Байден сууснаар тус улсын хүн амын тал хувь нь дараачийн Ерөнхийлөгчийг хууль ёсны дагуу сонгогдсон хэмээн итгэхгүй болж, талцал үүснэ гэсэн таамаглал тэргүүлж байна. Ингэвэл АНУ-ын нэгдмэл байдалд ноцтой заналхийлсэн нөхцөл байдал буй болж, америкчууд үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд хоёр хэсэгт хуваагдана гэж ажиглагчид таамаглажээ.

Presidential candidate profile: Joe Biden

Хүн төрөлхтөнд тулгамдаж буй хоёр дахь том эрсдэл бол цар тахал гэдгийг судлаачид онцолсон. Тодруулбал, цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал дэлхийн улс орнуудад нүүрлэж, баян хоосны ялгаа, орлогын тэгш бус байдал, цаашлаад өлсгөлөн, ядуурал газар авч магадгүй байна. Мөн эдийн засгийн энэхүү хямрал улс төрийн тогтворгүй байдал, үймээнд хүргэж болзошгүй гэнэ.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, түүний хор нөлөө, АНУ болон БНХАУ-ын таагүй харилцаа, цахим орон зайд гарч болзошгүй сөргөлдөөн, Туркийн эдийн засаг болоод улс төрийн байдал, газрын тосны үнэ унаснаар Ойрхи Дорнодын орнуудад нүүрлэж магадгүй хямрал, Латин Америкийн орнуудын улс төр, нийгмийн хямрал зэрэг нөхцөл байдлыг өндөр эрсдэлтэй гэж тэд үзэж байгаа юм.

Trade to human rights: Trajectory of Trump's China policy | Coronavirus  pandemic News | Al Jazeera

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet