COVID-19

Сорьц авах, PCR шинжилгээний багц бүхий 243 мянган ширхэг бүтээгдэхүүн хөлдсөн байсныг илрүүлжээ

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 3-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын сорьц авах, PCR шинжилгээний багц” тээвэрлэлт горим алдаж, хөдсөн байсныг МХЕГ-аас илрүүллээ.

Тодруулбал, 243 мянган ширхэг бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийж, энэхүү бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, бүтээгдэхүүн хөлдсөн зөрчлийг илрүүлсэн байна. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна гэж мэдээллээ.

1 сэтгэгдэл

  1. Доогий

    2021-01-05

    хайран юм

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet