ДЭЛХИЙН МЭДЭЭ

Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис одоогийн Төрийн тэргүүн Дональд Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн мэдэгдлээ. Дональд Трамп Жоржия мужийн төрийн нарийн бичгийн дарга Брэд Раффенспергертэй ярилцаж буй бичлэгээс сонсоход Төрийн тэргүүн түүнийг өөрт саналаа өгөхийг хүссэн байжээ.

Камала Харрис C-SPAN телевизээр хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Төрийн тэргүүн шууд утгаараа, хэнээс ч эмээлгүйгээр эрх мэдлээ ашиглан бусдын саналд нөлөөлөхийг оролдож буйн баталгаа гэж энэ талаар мэдэгдсэн байна. Мөн “The Washington Post” сонинд ч Дональд Трамп сонгуулийн дүнг өөрийнхөө талд эргүүлэхийг хүсэж, Брэд Раффенспергерт хандсан гэж мэдээлж байв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсан билээ. Гэвч Дональд Трамп үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, шүүхэнд хандахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet