Live
COVID-19

“Ачтан-Элит” эмнэлгийн 9 эмч, ажилтан коронавирусээр өвчилсөн нь PCR шинжилгээгээр нотлогдлоо

Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээлэл хийлээ. Учир нь “Ачтан-Элит” клиник эмнэлгээс олон тооны халдвар илэрсэн гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.

Дээрх эмнэлэг энэ сарын 3-ны өдөр нийт ажилчдаа шинжилгээнд хамруулахад, 9 эмч, ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.

Иймээс 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш “Ачтан-Элит” клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас хүслээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet