COVID-19

Португальд “Pfizer” вакцин хийлгэсэн эмэгтэй гэнэт нас баржээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “Pfizer” вакцин хийлгэсэн, 41 настай, эмнэлгийн ажилтан гэнэт нас барсан тохиолдол Португальд гарчээ.

Соня Асеведо хэмээх эмэгтэйд вакцин хийсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн гэх шинж тэмдэг байгаагүйг эмч нар онцолж буй юм. Гэсэн ч түүнээс хойш 48 цагийн дараа, нэгдүгээр сарын 1-нд учир битүүлгээр таалал төгссөн аж.

Үхлийн шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд одоогоор ажиллаж байгаа агаад ирэх долоо хоногт задлан шинжилгээний хариуг танилцуулах юм. Талийгачийн ар гэрийнхэн “Соня ямар ч өвчин хуучгүй, бие нь эрүүл саруул байсан” гэж мэдэгдсэн байна.

Португалийн Хавдар судлалын төвийн 537 ажилтныг шинэ он гарахын өмнөхөн вакцинжуулсны дотор Соня Асеведо ч багтжээ.

Эх сурвалж: Daily Mail

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet