COVID-19

Их Британид бүх нийтээр хөл хорилоо

Их Британид эрчимтэй тархаж буй коронавирусийн халдварыг хумихаар бүх нийтийн хөл хорио тогтоож байгааг Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Тус улсад цар тахал эхэлснээс хойш тогтоож буй гурав дахь хөл хорио нь энэ болж байна.

Коронавирусийн мутацлагдсан шинэ төрөл халдварлах чадвар өндөр, одоо ч хурдацтай тархсаар буй тул ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатайг Ерөнхий сайд онцолсон юм.

Өнөөдрөөс эхлэн тус улсын сургууль, боловсролын байгууллага алсын зайны сургалтад шилжиж, эмч, нийгмийн ажилтан, гал түймрээс сэргийлэх албаныхан, цагдаа, хүргэлтийн үйлчилгээнийхнээс бусад хүнийг гэрээс гарахыг хориглож буй.

Их Британид коронавирусийн халдвар гарснаас хойш өнөөг хүртэл анх удаа халдварын тохиолдол хоногт 50 мянгаар нэмэгдсэн бөгөөд эмнэлгийн байгууллагын ачаалал эрс ихсэж, байдал хурцдах төлөвтэй болжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet