COVID-19

Зүрхний архаг дутагдалтай, коронавирусээр халдварласан 76 настай иргэн өчигдөр нас баржээ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан, 76 настай иргэн өчигдөр нас барсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Талийгаач БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад халдвар авсан бөгөөд сүүлийн 5 хоногт ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж байсан аж.

Талийгаач халдвар авснаас гадна архаг суурь өвчинтэй байсныг ХӨСҮТ онцолж байна. Тодруулбал, зүрхний архаг дутагдалтай, хэм алддаг хууч өвчтэй байсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet