ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мексик Жулиан Ассанжид орогнол олгохоо мэдэгдлээ

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид холбогдох хэргийг Лондоны шүүх ахин хэлэлцэж, АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөс татгалзсан шийдвэр гаргалаа. Ж.Ассанжийн өмгөөлөгчийн мэдэгдэж буйгаар тэд дахин давж заалдахаар төлөвлөж байгаа аж. Цаашлаад мөн Их Британийн дээд шүүх, Европын хүний эрхийн шүүхэд ч өргөдөл гаргаж магадгүй аж.

Үүний зэрэгцээ Мексик Улс Жулиан Ассанжид орогнол олгоход бэлэн гэж мэдэгдлээ. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор “Жулиан Ассанжийг шилжүүлэх бичиг баримт, шаардлагатай зүйлийг Гадаад харилцааны сайд хийж, манай улс улс төрийн орогнол олгоход бэлэн” гэж онцлов. Өмнө нь Боливийн эрх баригчид ч Жулиан Ассанжид орогнол олгохоо мэдэгдэж байсан билээ.

Их Британийн тал Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэхээс татгалзсаны шалтгаан нь Америкийн тусгай албаныхан түүнд таагүй хандах, хавчин хяхахаас сэргийлсэн, нөгөө талаас түүний сэтгэл санааны байдал маш хүнд байгаа тул амиа хорлож болзошгүй гэж үзсэнтэй холбоотой аж.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet