COVID-19

Норвеги хөл хориогоо чангатгана

Коронавирусийн халдвар улмаас Норвеги Улс хөл хорио, хязгаарлалтаа улам  чангатгахаа мэдэгдээд байна. Тус улсын Ерөнхий сайд Эрна Сульберг энэ  талаар мэдэгдэхдээ кафе, уушийн газруудыг хаах, таваас дээш хүн нэг газарт цуглахыг хориглох зэрэг журмыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 18 хүртэл мөрдөх юм.

Түүнчлэн боловсролын байгууллагуудын үйлчилгээг зайнаас цахимаар хүргэж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ уриалж байна. Норвегид коронавирусийн халдвар тархсанаас  хойш 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 436 хүн нас бараад буй юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet