ОРОН НУТАГ

Идэр ес эхэлсэн ч Хөвсгөл нуурын ус бүрэн хөлдөөгүйг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Онцгой комиссоос ард иргэдэд анхааруулга хүргэж байна.

Тодруулбал, Хөвсгөл нууран дээгүүр хүүхдээ чаргаар чирэх, гулгах, автомашин болон явганаар зорчих иргэд олон байгаа аж.

Идэр ес эхэлж гол мөрөн, нуурын ус хөлдсөн хэдий боловч тус нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Тухайлбал, Хөвсгөл нуурын хоолой Эгийн хоолой орчим мөс нимгэн хөлдөлттэй байгаа тул болзошгүй эрсдлээс сэргийлж явган болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet