НИЙГЭМ

“Цэс хайрхан” ХХК 2,000 ширхэг шилийг хуурамчаар бүрж, оргилуун дарс үйлдвэрлэсэн байна

Шинэ жилийн баярын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, яагаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээлэл тавигдсаны дагуу НМХГ-аас энэ сарын 2-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан шалгалт хийжээ.

Image may contain: one or more people

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12,879 ширхэг оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өгсөн байна.

Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Миний дэлгүүр” сүлжээний 3 салбар, “Номин”, “Баянзүрх” зах, “Амгалан” зах, “Генерал” төв, “Сарнайх” ХХК, “Хайлааст” зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийжээ.

Image may contain: sky and outdoor

Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд компанийн зүгээс хэрэглэгчдээсээ уучлалт гуйгаад байгай билээ.

Image may contain: one or more people, people dancing, people standing and people on stage

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet