COVID-19

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 85 сая давлаа

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний нийт тоо 85 сая давлаа. Жонс Хопкинсын  их сургуулийн мэдээллээр коронавирусийн халдвар авсан нийт тохиолдол олон улсад 85 сая гарсан бөгөөд түүнээс 47 сая нь эдгэрсэн бөгөөд 1.8 сая хүн нас бараад байна.

Халдвар хамгийн олон тохиолдол одоогоор АНУ-д 20 сая, Энэтхэгт 10 сая, Бразилд долоон сая байгаа юм.

Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн “Ковид-19” халдварыг үүсгэгч вирусийн мутацлагдан шинэ төрөл нь Их Британид гарч, цөөнгүй оронд тархаад буй. Ташрамд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И коронавирусийн халдвар өөр өөр газар голомтлон тархсан гэж Бээжин үзэж байгааг мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet