Live
COVID-19

01.03: 23 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 13,621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 хүнд коронавирус илэрлээ. 

ДүүрэгХорооТохиолдол
1БГД1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 17, 18, 19, 20, 2556
2БЗД2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27274
3СБД1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 1933
4СХД1, 2, 5, 7, 8, 9, 13,19, 24, 26, 29, 30, 36, 3838
5ХУД4, 10, 14, 16, 18, 20, 2140
6ЧД6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 1925
7БНД41
8НД32

Шинээр илэрсэн халдварын тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол, БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтан, шинээр бүртгэгдэж буй голомтот халдварын хавьтал болох 19 хүн байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 797.

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 473
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1286 боллоо.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet