COVID-19

Энэтхэг коронавирусийн вакциныг бүртгэжээ

Энэтхэг Улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “COVAXIN” нэртэй вакцин гарган авснаа албан ёсоор бүртгрүүлжээ. “Bharat Biotech” компанийн гарган авсан энхэүү вакцины үр дүнгийн талаар олон нийтэд төдий л тодорхой мэдээлээгүй байгаа нь маргаан дагуулаад байгаа юм.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эм үйлдвэрлэлийн салбарт гаргасан амжилт гэж вакциныг үзэж буйгаа илэрхийлж, цар тахлын тархалтыг хумина гэж найдаж буйгаа онцолжээ. Гэхдээ Энэтхэгийн эрх баригчид Оксфордын  их сургуулиас гаргасан “AstraZeneca” вакциныг эхний ээлжинд ашиглахаар эхний тунгуудаа захиалсан бөгөөд ойрын хугацаанд томоохон хотуудад вакцинжуулалтыг эхлүүлэх аж.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet