ДЭЛХИЙН МЭДЭЭ

Францад 861 машин шатаажээ

Он солигдох мөчид Францад 861 автомашин шатаасан хэрэг гарчээ. Улс орон даяар 100 мянган цагдаа, хууль сахиулагч ажиллаж, гэмт хэрэг, үймээн гарахаас сэргийлэхээр ажилласан тухай Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен мэдэгдсэн байна.

Шинэ оны шөнө Францад автомашин шатаадаг “уламжлал” тогтоод олон жил болж буй ч хууль сахиулагчид өнөөг хүртэл үүнийг зогсоож чадахгүй байгаа юм.  Энэ жилийн хувьд коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, 18:00 цагаас хойш олон нийтийн газраар явахыг иргэдэд хориглоод байсан юм. Гэсэн ч танхай этгээдүүд муж, хотод машин шатаасан тохиолдол олноор бүртгэгдсэн аж.

Мөн хөл хорио тогтоож, нэг газар олон хүн цуглахыг хориглосон энэ үед 2000 хүн цуглуулж үдэшлэг зохион байгуулсан зөрчил гарсан бөгөөд цагдаа нар хүч хэрэглэн арга хэмжээг тараасан байна.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet