COVID-19

Алдартай хөтлөгч Ларри Кинг коронавирусийн халдвар авчээ

Дэлхийд алдар нэр нь түгсэн хөтлөгч Ларри Кинг коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар CNN мэдээллээ. Өдгөө 87 настай хөтлөгч Лос-Анжелес хотын нэгэн эмнэлэгт долоо хоногийн өмнөөс эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүнийг тусгаарласан байгаа бөгөөд хүүхдүүд төдийгүй салах өргөдөл гаргасан эхнэр Шон нь ч эргэх боломжгүй байгаа аж.

Ларри Кингийн хувд олон суурь өвчтөй юм. Тодруулбал, 1980-аад онд тэрбээр зүрхний шигдээсээр өвчилж, дараа нь түрүү булчирхайн хорт хавдар тусч, эмчлүүлсэн. Мөн 2017 онд  цээжний ясан дахь хорт хавдарыг авах мэс засал хийлгэсэн удаатай.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet