COVID-19

Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна

КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийж байна.

Эрүүл мэндийн сайдын өнгөрсөн сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд “Байгууллагад суурилсан идэвхтэй тандалт”-ыг зохион байгууулж байна.

Энэ ажлын хүрээнд дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн газар, ДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, зах, худалдааны төвийн удирдлагууд хамтран ажил, үйлчилгээгээ явуулж буй 32 байгууллагын 5974 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа.

Цаашид НЭМҮТ-ийн КОВИД-19 өргөжүүлсэн тандалтын багийн зөвлөмжийн дагуу дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг долоо хоног бүр шинжилгээнд хамруулж, тогтмол тандалт хийх юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet