ДЭЛХИЙН МЭДЭЭ

Төрийнх нь зүгээс “Алибаба” группыг “шахаж” эхлэв

Цар тахлаас үүдэн дэлхий нийт хүндхэн байгаа ч БНХАУ-ын худалдааны олон компани ашиг хүртсэн хэвээр байгаа билээ. Үүний нэг “Алибаба” групп. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газар цахим худалдааны эрлэг “Алибаба” группын монополь эрхийг хязгаарлах алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, эрх баригчид “Алибаба” группын салбар “Ант” группыг цомхотгохыг үүрэгджээ.

Хятадын төв банк “Ант” группын засаглал эрүүл бус байна гэж үзэж, зарим үйл ажиллагааг нь хууль бус, үүнийгээ зогсоо гэсэн шаардлага тавив. Цомхотгохыг шаардсан бизнесүүд нь “Ант” группын хамгийн хурдтай өсөж байгаа, хамгийн их ашиг олж байгаа салбарууд нь юм байна. Харин группын зүгээс төрөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу үйл ажиллагаагаа засаж сайжруулна гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet