СОНИН ХАЧИН

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 118 нас хүрлээ

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй, Японы иргэн Канэ Танака 118 нас хүрсэн тухай NHK мэдээлжээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул энэ жилийн төрсөн өдрөө тэрбээр тэмдэглээгүй ч хамаатан садан, асрамжийн газрынх нь ажилтнууд түүнд мэндчилгээ дэвшүүлсэн байна.

2020 оны есдүгээр сарын 19-д Канэ Танака Японы түүхэнд хамгийн урт насалсан эмэгтэйгээр тодорсон юм.

Тэрбээр 1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн бөгөөд найман хүүхэдтэй айлын отгон охин. 1922 онд Канэ Танака нөхөрт гарч, дөрвөн хүүхэд төрүүлсэн бөгөөд нэг хүүхэд үрчлэн авч өсгөжээ. Хоёр удаа хорт хавдар туссан ч өвчнөө ялж эдгэрсэн Канэ Танака 2019 оны гуравдугаар сард дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet