Live
COVID-19

01.03: 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатор, ЗӨСҮТ болон явуулын 2 лаборатор, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 5807 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнд коронавирус илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон ХСҮТ-ийн голомтын ойрын хавьтлын хүмүүсээс халдварын тохиолпдууп илэрсэн байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 776.

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 450
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1263 боллоо. Мөн 14 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт руу шилжжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet