newswire

Биткойны үнэ дахин өсөв

Биткойн буюу цахим валютын үнэ 31 мянган ам.долларт хүрч өсөн, дээд амжилт тогтоолоо.

2020 оны эхээр “Койн дэск” бирж дээр цахим валютын ханш 7000 ам.доллар байсан бол гуравдугаар сараас эхлэн үнэ нь өсөж, арваннэгдүгээр сарын сүүлчээр 19800 ам.долларт хүрсэн билээ.

Харин оны сүүлч буюу арванхоёрдугаар сарын 16-нд биткойны ханш 20 мянган ам.доллар болж, хоёр долоо хоногийн дараа 31 мянган ам.долларт хүрч өссөн юм.

“Forbes” мэдээлж буйгаар, энэ удаа биткойны ханш ийнхүү өссөн нь цар тахал, газрын тосны үнийн уналт зэрэг хүчин зүйлсээс гадна Уолл-стритийн хөрөнгө оруулагчид цахим валютыг сонирхож эхэлсэнтэй холбоотой аж. “DeVere” группийн ерөнхий захирал  Найжел Грин “Томоохон хөрөнгө оруулагчид биткойныг инфляц, эдийн засгийн хямралаас үл хамаарах валют гэж харж эхэллээ” гэж онцолжээ.

Эх сурвалж: Forbes

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet