ДЭЛХИЙН МЭДЭЭ

2020 онд онгоцны ослоор 299 хүн нас баржээ

Цар тахлын улмаас дэлхий даяар хамгийн их хохирол хүлээсэн салбар бол агаарын тээвэр. Өнгөрсөн онд олон улсад нислэгийн тоо буурсан ч аваар ослын улмаас нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Нидерландын “To70” консалтингийн фирмийн мэдээлж буйгаар, 2020 онд онгоцны ослоор нас барсан хүний тоо 299 болсон нь 2019 оны үзүүлэлтээс 42-оор илүү байна.

2020 онд олон улсын хэмжээнд агаарын тээврийн компаниуд нийт 3.7 сая нислэг үйлдсэн бөгөөд  дийлэнх нь тусгай үүргийн, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэсэн нислэгүүд байв.  Онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Тегераны ойролцоо сүйрсэн Украины “Boeing 737-800” онгоцны 176 зорчигч байжээ.  

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet