УЛС ТӨР

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Оюунгэрэл АН-аасаа нэр дэвшихээр өрсөлдөнө

УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотороо өрсөлдөхөө мэдэгдлээ.

Товч намтар:

  • Цэдэвдамбын Оюунгэрэл нь 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 
  • 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг дүүргэж, 
  • 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн. 
  • 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 
  • 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалжээ.
  • 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцаж, 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцсон байна.

2012 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet