Live
НИЙГЭМ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Цахилгааны үнийг тэглэх Засгийн газрын тогтоол гараагүй

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Төрийн ордны А танхимд мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Айл өрхүүдийн 2020 оны арванхоёрдугаар сарын дулаан, цахилгааны төлбөр гарсан. Эрчим хүчний төлбөрийн талаар иргэдээс 4,000 гаруй гомдол санал ирсэн. Хэрэглэгчийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногоор тооцож төлбөр бичдэг. Ийм учраас олон хэрэглэгчийн төлбөр сар дамжиж бичигдэж байгаа тул ойлголтын зөрүү гарч байна.

Жишээлбэл, арванхоёрдугаар сард гарсан төлбөрийг олон хүн тухайн сарын 1-31-ний төлбөр гэж ойлгоод байх шиг байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд арванхоёрдугаар сарын төлбөрт нэмэгдэж орж байгаа. Тухайлбал, иргэн Тавинбэх, долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан бол тухайн сарын төлбөр наймдугаар сарын 10-нд гарна. Ингэж хойшоо хөөгдөж явсаар байгаад арванхоёрдугаар сард гарсан төлбөр бол арваннэгдүгээр сарын 10-наас дараа сарын 10-ны төлбөр гэсэн үг” гэсэн юм.

Мөн тэрбээр “Цахилгааны үнийг тэглэх Засгийн газрын тогтоол гараагүй” гэсэн нь олныг бухимдуулав.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet