Live
COVID-19

“Монгол Улсад мутацилагдсан вирус орж ирээгүй”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Эрүүл мэндийн сайд голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад таван сая төгрөгийн урамшуулал олгосон гэж мэдээлсэн. Гэтэл цэргийн төв эмнэлгийн эмчид хоёр сая төгрөг олгосон гэсэн мэдээлэл байна.

-Д.Нарангэрэл: Голомтод ажиллаж байгаа эмч нарт таван сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгож байгаа.

-Монгол Улс аль улсын вакциныг, хэзээ худалдан авахаар төлөвлөж байна вэ?

-Д.Нарангэрэл: Монгол Улс нэгдүгээрт, ДЭМБ-д бүртгүүлсэн вакцин авна. Хоёрдугаарт, Монгол Улсын хүйтэн хэлхээний шаардлага хангасан вакцин авна. Одоо манайд байгаа тоног төхөөрөмж ихэвчлэн -20 хэмд хадгалдаг. Энэ чиглэлд Сангийн сайдаар ахлуулсан ажлын баг ажиллаж байна.

-Олон улсад мутацид орсон коронавирус эрчимтэй тархаж байна. Энэ вирус Монголд орж ирсэн үү?

-Д.Нарангэрэл: Англи улсад анх бүртгэгдсэн мутацид орсон вирус 30 гаруй оронд бүртгэгдсэн. Энэ сарын 1-нд БНХАУ-д бүртгэгдлээ. Одоогоор энэ вирус манай улсад орж ирсэн үү гэдгийг хараахан судлаагүй байна. Эрдэмтэн судлаачид энэ вирус клинекийн хувьд гүйлгэх, суулгах, бөөлжих шинж тэмдэг давамгайлж байна гэж үзсэн байна. Мөн 20-иос доош насны залууст илүү халдварладаг, халдвар хурдан тархдаг гэсэн гол онцлогтой байгааг мэдээлсэн.

-А.Амбасэлмаа: Энэ вирус манайд орж ирээгүй. Ер нь мутацилагдсан вирусийн идэвхжилт дэлхийд өндөр байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet