COVID-19

Филиппин АНУ-ын иргэдэд хилээ хаалаа

Коронавирусийн шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор АНУ-ын иргэд болон тэнд 14-ээс дээш хоногоор байсан хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа Филиппиний эрх баригчид мэдэгджээ. Энэ журам маргааш буюу нэгдүгээр сарын 3-наас энэ сарын 15 хүртэл үйлчлэх аж.

Одоогоор коронавирусийн мутацлагдсан, шинэ төрөл Их Британи, Европын орнууд, БНХАУ, Япон, БНСУ болон АНУ-ын Колорадо, Калифорни, Флоридад гараад байна. Шинэ төрөл нь өмнөхөөсөө халдварлах чадвар нь хавьгүй өндөр учир улс орнууд хатуу хөл хорио тогтоож, халдвар тархсан бүсийн иргэдэд хилээ хаах зэрэг арга хэмжээ авч байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet