ДЭЛХИЙН МЭДЭЭ

Бүгд найрамдах намынхан сонгуулийн дүнг эсэргүүцнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Конгрессын хоёр танхим дахь Бүгд найрамдах намын төлөөлөл эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.  CNN-ийн мэдээлж буйгаар тус намын гишүүн 140 төлөөлөгч сонгогчдын коллегийн дүнгээр Жо Байденыг сонгосныг эсэргүүцэж буй аж. Төлөөлөгчдийн танхимд Алабама, Жоржия, Нью-Жерси, Өмнөд Каролина мужаас сонгогдсон гишүүд сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаагаа Конгрессын хурлын үеэр илэрхийлэхээр зэхэж байгаа юм.

Хэдийгээр Конгрессын хоёр танхимын 100 гаруй гишүүд нэгдэн сонгуулийн дүнг эсэргүүцэж буй ч энэ нь Жо Байдены тангараг өргөх ёслолд төдийлэн нөлөөлөхгүй гэж ажиглагчид онцолж байна.

Ташрамд, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ч сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж, шүүхэд хандсан билээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet