Live
COVID-19

01/02: 22 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт 11,152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд коронавирус илэрлээ. 

Турхайлбал, “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн ажээ.

Мөн “Мөнххада” компанийн 4 ажилтан (нийт 6), Төв шуудан компанийн 2 ажилтнаас халдвар илэрч, шинэ голомт үүсээд байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 740.

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 434
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1242 боллоо. Үүнээс зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 406 боллоо. Мөн 18 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт руу шилжжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet