Live
COVID-19

01/01: 5 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт халдварын тохиолдол 1220 боллоо

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

Сүүлийн 24 цагт 17,764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ. Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал бол хоёр нь “Мөнххада” компанийн  ажилтан байна.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 740.

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 419
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1220 боллоо. Эдгээрээс 837 хүн буюу 68.6 хувь нь эдгэрчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet