ДЭЛХИЙН МЭДЭЭ

Австрали улс төрийн дууллаа өөрчилнө

Австралийн Ерөнхий сайд Скотт Мориссон нутгийн уугуул иргэдэд хүндэтгэл үзүүлж, төрийн дуулалдаа багахан өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Шинэ оныг угтан дэвшүүлсэн мэндчилгээндээ тэрбээр энэ талаар мэдэгдээд, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлэх нь энэ хүнд цаг үед асар чухлыг онцолжээ.

Төрийн дууллын хоёрдугаар бадагт “Идэр залуу, эрх чөлөөт” гэсэн үгсийг одоо “Эв нэгдэлт, эрх чөлөөт” хэмээн өөрчлөхөөр болж байна. Австрали Улс үүсгэн байгуулагдаад төдий л удаагүй, залуу улс нь үнэн ч үүнээс ч өмнө хэдэн мянганы турш нутгийн уугуул иргэдийн иргэншил оршин тогтнож байсан тул ийнхүү өөрчлөх нь зүйтэй гэж шийдсэн аж.

1878 онд зохиогдсон төрийн дууллыг өөрчлөх санаачилгыг Шинэ өмнөд Уэльс мужийн захирагч Глэдис Бережиклян анхлан гаргаж, парламентын хоёр танхим үүнийг дэмжсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet