ДЭЛХИЙН МЭДЭЭ

Аргентинд үр хөндөлтийг зөвшөөрлөө

Аргентин Улсын сенат үр хөндүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийг дэмжлээ. Энэ хуулийн дагуу 14 долоо хоног хүртэлх хугацаатай ургийг эмч, эмнэлгийн магадлагаагүйгээр үр хөндөхийг зөвшөөрч байгаа юм. Хуулийн төслийн санал хураалтын өдөр парламентын байрны гадна эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид цугласан байна.

Тус улсад үр хөндөлтийг католик сүм хүчтэй эсэргүүцдэг учир бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэн болсон, эсвэл эхийн эрүүл мэндэд аюултай тохиолдолд л үр хөндүүлэхийг зөвшөөрдөг байв. Эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн үзэж буйгаар, Аргентинд жил бүр 38 мянган эмэгтэй хууль бусаар үр хөндүүлсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet